|
Нvvр
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| Шинэ Мэдээ |
|
|
|
Тєвлєрсєн номын санд хоёр ахлах номын санч ажилладаг
|
|
|
|
Дэлгэрэнгvй
|
|
Е-номын сан сэдвээр магистрын зэрэг хамгаалав.
|
|
|
|
Дэлгэрэнгvй
|
|
Номын vзэсгэлэн гарч байна
|
|
|
|
Дэлгэрэнгvй
|
| Єнєєдєр |
|
|
|
|
Тєвлєрсєн номын сангийн “Эрхэм зорилго” Тєвлєрсєн номын сан нь профессор багш, оюутан эрдэм шинжилгээний ажилтнууд, нийт уншигчдад шинжлэх ухаан техник технологийн тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хєгжvvлэх, боловсрол эзэмшихэд электрон мэдээлэл арга зvйн нээлттэй vйлчилгээ, таатай орчин бvрдvvлэх, сургалтын vйл ажиллагааг дэмжих орчин vеийн шаардлагыг хангасан тvшиц газар байна.
 | ШУТИС-ийн тєв болон салбар сургуулиудын номын сангийн электрон каталогийн нэгдсэн сvлжээ, мэдээллийн сан бvрдvvлэх, сургалт арга зvйн зєвлєгєє єгєх, номын санг орчин vеийн техник тоног тєхєєрємжєєр тоноглох, гадаад харилцаагаа хєгжvvлэх замаар номын сангийн номын фондыг баяжуулах, номын санчдыг мэргэжил дээшлvvлэх сургалтанд хамруулах, єргєн цар хvрээтэй мэдээллээр хангахад ая тухтай орчин бvрдvvлсэн номын сан мэдээллийн цогч vйлчилгээг бий болгох, ШУТИС-ийн Электрон номын сан байгуулах зорилт тавин ажиллаж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай
|  | |
ШУТИС-ийн номын сангийн өнөөгийн байдал 
Их дээд сургуулийн номын сан нь сургалт - эрдэм шинжилгээний ажлыг амжилттай явуулах сургалтын чухал материаллаг бааз болдог. Шинжлэх ухааны бvхий л салбарт гарч буй хөгжил, дэвшил, шинэчлэлт, шинэ техник технологи нь номын сан, мэдээллийн vйл ажиллагаанд нөлөөлж, номын сангийн гvйцэтгэх vvрэг, ач холбогдол улам бvр өсөн нэмэгдэж байна. ШУТИС-ийн Тєвлєрсєн номын сан нь нийт 1230 суудал бvхий 12 уншлагын танхим, 12 фондоор нийт 35143 нэр тєрлийн 151206 ширхэг ном, сурах бичиг , гарын авлага , 74 нэр тєрлийн тогтмол хэвлэл болон бусад хэвлэлийн бvтээгдэхvvнээр нийт 41 номын санч 2 ээлжээр хєнгєн шуурхай vйлчилгээгээ явуулж байна. Номын сан нь 2005-2006 оны хичээлийн жилд 286000 ирцэд 564000 ном, сурах бичиг, гарын авлагаар vйлчилсэн vзvvлэлтэй байгаа бєгєєд vvнээс vзэхэд нэг номын санч сард дунджаар 3000-3200 уншигч ноогдож байна. Ректорын 2006 оны 02-р сарын 16 –ны 34 тоот тушаалаар “ Номын санчийн vйлчилгээний хувцасны загвар, хэрэглэх журам” батлагдаж, номын санчид vйлчилгээний хувцас, таних тэмдэгтэйгээр vйлчилгээ явуулах болсон. ШУТИСийн номын сангийн бvрэлдэхvvнд багтдаг Тєв болон салбар номын сангууд нь сvvлийн vеийн компьютер, тоног тєрєєрємжєєр тоноглогдож байна. ХМТС, КТМС, МИС, VТДС болон Дархан, Эрдэнэт, Євєрхангайн Технологийн сургуулийн номын сангуудад програмын Lib4U PC Version хувилбарыг ашиглаж байна. Тєв номын санд програмын Lib4U Net Version хувилбарыг хэрэглэж ном олгох, vйлчилгээ явуулахдаа програмын зураасан кодны бvртгэлийн системийг бvрэн ашиглаж байна. Номын сангийн LIB4U програм хангамжийн ID картыг шинээр нэвтрvvлсэнээр номын сангийн vйлчилгээнд ахиц дэвшилт гарлаа. Номын сан нь уншлагын танхим болон фондоор vйлчилгээ явуулахаас гадна хувилан олшруулах, электрон ба цаасан каталог, шинэ болон сэдэвчилсэн номын vзэсгэлэн, лавлагаа-номзvйн vйлчилгээнvvдийг хийдэг. Номын сан нь Азийн Сантай хамтран ажиллаж 242 ш ном, сурах бичиг хандивын шугамаар хvлээн авсанаас гадна, 2005 оны 12-р сард Хятад улсад болсон олон улсын номын vзэсгэлэн, 2006 оны 9-р сарын 6-12-ны хооронд ОХУ-д болсон Олон Улсын номын vзэсгэлэн яармагт оролцож гадаад харилцаагаа хєгжvvлэхийн зэрэгцээ ОХУ-ын томоохон хэвлэлийн газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулан, номын санд хэрэгцээт гадаад хэл дээрх номын баяжилт хийж, тус номуудаар номын vзэсгэлэн гарган сурталчилж, уншигчдын хvртээл болгож байна. Тєвлєрсєн номын сан цаашдаа хамтарсан менежменттэй, электрон номын сан болох зорилттой ажиллаж байна.Номын сангийн дотоод vйл ажиллагаанд Ректорын 2005 оны 10-р сарын 27-ны 227 тоот тушаал ”Номын сангийн vйлчилгээний дотоод дvрэм”, “Номын сангийн фонд бvрдvvлэх журам”-ыг мєрдєн ажиллаж байна.
|