“Дэлхийн номын өдөр”-өөр ШУТИС-ийн номын сан


ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ өдөр нь Их Британи болон Ирландад 90 гаруй жилийн өмнөөс Saint George-ийн өдрөөр хайртай нэгэндээ ном болон сарнай цэцэг бэлэглэдэг уламжлалаас үүсэлтэй билээ. Их Британи болон Ирландад энэ өдрийг 2011 оны 03 сарын 3-ны өдөр тэмдэглэх бол бусад орнуудад жил бүрийн 4 сарын 23-нд тэмдэглэдэг байна. Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм. Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.
    Энэ өдрийг ШУТИС-ийн номын сангийн хамт олноос уламжлал болгон 2 дахь жилдээ 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.
     Өдөрлөгийн хүрээнд Дэлхийн шилдэг ном, сурах бичгийн үзэсгэлэн гарч, номын дэлгүүр, хэвлэлийн газруудтай хамтарсан номын худалдаа зохион байгуулна. Мөн Цэвэр орчинд сурч, хөдөлмөрлөцгөөе аяны үйл ажиллагаатай уялдуулан “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд ногоон орчинг бүрдүүлье”, “Номын сангаа цэцэгжүүлье” аяныг профессор багш, оюутан, ажилтнууддаа уриалж байна.
       Цэвэр орчинд сурч, хөдөлмөрлөе
       Нэг хүн, Нэг цэцэг

Хөтөлбөр

 




Bookmark and Share
/* */