"High Usage Award 2016"-д ШУТИС тэргүүллээ


175 жилийн түүхтэй Дэлхийн нэр хүнд бүхий Springer Nature-аас Монголын тэргүүлэх сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС,  ХААИС, АШУҮИС, ШУА-ын дунд тус мэдээллийн сангаас хамгийн олон өгүүлэл таталт хийсэн байгууллагыг шалгаруулах “High Usage Award 2016” уралдааныг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуустал зарласан билээ.

“High Usage Award 2016”-ын шалгаруулалт 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх ухаан технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, Springer Nature-ийн Борлуулалт хариуцсан захирал Johnson Lv,  менежер Kunpeng Qiao, ШУТТНС-ийн захиарл Ч.Гулнар, Их дээд сургуулиудын номын сан болон ШУА-ын төлөөлөгчид оролцлоо.

 

ШУТИС уг уралдаанд идэвхитэй оролцож профессор багш, судлаачдын хандалт бусдаас их байснаар уг уралдааны ТЭРГҮҮН байрыг эзлэж шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь ШУТТНС-ийн захирал Ч.Гулнарт гардууллаа.           

        

      

 

Дээрх хугацаанд ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн номын сан нь Эрдэм шинжилгээний алба, Монголын номын сангуудын консорциум хамтран профессор багш, судлаачдын дунд шат дараатай сургалтуудыг явуулж, таниулан сурталчлах ажлыг хийлээ.

 

 

Springer Nature-ийн сэтгүүлийн мэдээллийн санг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын санаачлагаар 2016-2021 онд дээрх 6 байгууллагад ашиглах боломжийг олгосонд нийт судлаачдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлэе.

Жич: Springer Nature-ын сэтгүүлүүд болон номын бүлгүүдэд оруулсан ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн 2007 оноос 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гаргасан тайлантай танилцахыг хүсвэл доорх линкээр орж үзнэ үү.

Author Report Mongolian University of Science and Technology_17 May 2017 1

Springer Nature Author Report Mongolian University of Science and Technology_17 May 2017 2

Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сан




Bookmark and Share