ШУТНС "ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР-2017"-г тэмдэглэн өнгөрүүллээ


       Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас 8 дахь жилдээ зохион байгуулж буй “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР-2017” арга хэмжээг төв болон бүрэлдэхүүн сургуулийн номын санд амжилттай зохион байгууллаа.   Тус арга хэмжээний нээлтэнд Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Багшийн хөгжлийн төв, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, профессор багш, оюутан уншигчдын төлөөлөл оролцож “Шилдэг номын санч”, ”Шилдэг уншигч”-ийн шагналыг гардуулав.

 

    

  Урилгаар зохиолч Б.Шүүдэрцэцэг хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ талаар ШУТИС-ийн оюутан уншигчидтай уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

 

     

ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР-2017”  үйл ажиллагааны хүрээнд ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарийн профессор багш нарын “Ерөнхий хими”, ”Органик хими”  ном, БуХС-ийн багш М.Жавзансүрэнгийн “Түүхийн жимээр” ярилцлагын ном,  “Дурлалын романс-2, 3, 4” яруу найргийн ном, МехТС-ийн багш М.Дэлгэрнасан, Д.Содномзул, А.Аюуш нарын “Ажилд ороход тань туслах ном”, МХТС-ийн профессор Б.Отгонбаяр, Ө.Буянхишиг нарын  “Хөдөлгөөнт холбоо”, багш Т.Амартүвшингийн “Тоон электроник” орчуулгын номын нээлт-хэлэлцүүлгийг тус тус оюутан уншигчдын дунд зохион байгуулж профессор багш нартаа  уламжлалаараа ШУТНС-ийн  “БАТЛАМЖ” олгов.  

 

  

 

  

    Энэ өдрүүдэд мэргэжлийн англи хэл дээрх номын худалдаа, “ШУТИС-ЭКО НОГООН ОРЧИН цэцгийн үзэсгэлэн, худалдаа болон уншигч оюутнуудын дунд танин мэдэхүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ШУТТНС дэлхийн сонгодог уран зохиол, танин мэдэхүйн “bestseller” номуудаар фондын баяжилт хийж уншигчдын хүртээл болголоо.

 

 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай



Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сан




Bookmark and Share