Оюуны хөрөнгө оруулалт хийсэн “MCS Проперти” ХХК – ны хамт олонд баярлалаа


ШУТИС-ийн барилга, архитектурын ангийн оюутнууд болон нийт уншигчдад зориулж Ж.Оджаргал ерөнхийлөгчтэй “MCS Проперти” ХХК  50 ширхэг “Аугаа барилгууд” номыг бэлэглэлээ.

“Нэпко” компани орчуулан хэвлүүлж, “MCS Проперти” ХХК ивээн тэтгэсэн “Аугаа барилгууд” ном нь дэлхийд алдартай DK хэвлэлийн газраас гаргасан гурамсан цувралын нэг юм.

 “Аугаа барилгууд” номонд орон орны уламжлал, соёлын нөлөөн дор бүтээгдсэн хамгийн онцгой содон барилгын талаар болон эрин үе, хэв маягийнхаа төлөөлөл болж чадсан дэлхийн хамгийн аугаа 53 барилгын тухай бичигдсэн болно.Түүнчлэн байгаль орчинд ойр дөт шийдэлтэй орон сууцнаас эхлээд  итгэл бишрэл төрүүлсэн сүм мөргөлийн орон, албан газрын зай, эзлэхүүнийг хэрхэн төлөвлөдөг талаарх мэдээллийг авч болно.

  


   

Номын цагаан буян дэлгэрэх болтугай




Bookmark and Share