ЭХС-ийн Д.Пүрэвдаш багш ном бэлэглэлээ


Монгол улсад Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. БСШУЯ-ны сайдын тогтоол гарч ШУТИС-ийн ЭХИС-д Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр 1996-1997 оны хичээлийн жилд анхны элсэлт авч мэргэжилтэн бэлтгэн гаргасан түүхтэй.

20 жилийн ойд зориулж Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж гаргасан түүхэн замнал, хөгжил дэвшил, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бидний замнасан 20 жил номыг ЭХС-ийн “Цахилгаан техник”-ийн тэнхимийн багш Д.Пүрэвдаш эмхэтгэн гаргаж, дээжээс нь номын санд бэлэглэлээ.

 




Bookmark and Share