Японы "Сока Гайка интернейшнл" нийгэмлэглийн дэд ерөнхийлөгч Кенжи Ёшики тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 9-р сарын 15-нд ШУТИС-д зочиллоо. Олон улсын Сока интернейшнл нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Японы COKA нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Икеда Дайсакүгаас ШУТИС-ийн Шинжлэх ухааны номын санд хандивлаж буй ховор номуудыг тэд хүлээлгэж өгсөн юм. Эдгээр номын дотор Дайсакү багшийн өөрийнх нь бичсэн 90 гаруй ном сурах бичгээс гадна манайхаар Ганжуур, Данжуурын дайны үнэтэй ховорт тооцогдох эх судар бичгээс нь авсан хуулбар судар багтсан байлаа.