“Номын сан-Цахим шийдэл” сэдэвт сургалт болж байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 1-р сарын 21, Пүрэв гариг, 19:55

Номын сан-Цахим шийдэл" сэдэвт сургалтыг ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд нэгдvгээр сарын 19-22 хооронд зохион байгуулж байна. Энэхvv сургалтанд Монгол Улсын их, дээд сургуулиуд болон нийтийн номын сангийн номын санч болон холбогдох албаны хvмvvс оролцож байгаа юм. Сургалтыг Шинжлэх ухаан технологийн төв номын сан, Монголын номын сангуудын консорциумаас номын санч, мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах, электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох, сургалтын материал–цахим шийдэл, гадаад электрон ном, сэтгүүл захиалах арга замууд, тогтмол хэвлэл электрон каталогт оруулах зорилготойгоор зохион байгуулж байна. “Электрон номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” гэсэн сэдвээр ШУТИС–ийн номын сангийн захирал, профессор Ч.Гульнар, Хүний хөгжил ба үйлчилгэний ёс зүй профессор С.Төгс, Инженерийн боловсролд-Мэдээллийн технологи (Е-номын сан) Мэдээлэл, технологийн төвийн захирал  дэд профессор Р.Төрбат, Сэтгүүл захиалга цахим шийдэл” ШУТИС-ийн номын сангийн ахлах  мэргэжилтэн Л.Гантулга, Хэвлэлийн технологи-ҮТДС-н багш Д.Дамдинсүрэн  нар илтгэл тавьж хэлэлцvvлсэн. Сургалтанд хамрагдагсад өнөөгийн монгол улсын номын сангуудад тулгамдаж байгаа менежментийн асуудал, номын санчдын харилцаа, ёс зүй, хүнийг хөгжүүлэх талаар өөрийн мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлэж цаашдын судалгаа шинжилгээний ажил болон өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээс гадна өөрийн сургуулийн номын сангийн нэг хувьтай болон зайлшгүй сэргээн засах хэрэгцээтэй номтой ажиллах, сэлбэн засах ажилбар явуулах, цахим асуудлыг шийдвэрлэх /электрон сэтгүүл захиалга, электрон катологийн мэдээлэл солилцох/, бие даан өөрийн албан байгууллагын номын  сангийн ажилтануудад сургалт зохион явуулах чадвар эзэмшинэ. Мєн сургалтанд оролцогчид ШУТИС-ийн дэлхийн их дээд сургуулиудын жишигт нийцсэн номын сантай танилцсан.