Ректорын 2008 оны 01-р сарын 11-ны 
16 тоот тушаалын 3-р хавсралт

НОМЫН САНГИЙН ФОНД БVРДVVЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1 Энэхvv журмаар номын сангийн фонд бvрдvvлэлт, ном худалдан авах, хуваарилах, ШУТИС-ийн бvрэлдэхvvн болон харьяа сургуулиудын номын сангийн фонд бvрдvvлэлтийг нэгдсэн арга зvйн удирдлагаар хангах  харилцааг зохицуулна.

1.2. Монгол Улсын Сангийн сайдын 1994 оны 83/97 дугаар тушаалаар баталсан  сангийн ном хэвлэлийн бvтээгдэхvvнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах  журам”, Монгол Улсын -ын Сангийн  сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 11 дvгээр сарын 10-ны єдрийн хамтарсан  357/406 дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин vнэлэх  журам”-ыг vндэслэн боловсруулав.

1.3. Энэхvv журмын хэрэгжилтэнд Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор, эрдмийн зєвлєлийн дэргэдэх номын сан, сурах бичгийн дэд зєвлєл, тєвлєрсєн номын сангийн захирал, санхvv эдийн засгийн газар хамтран хяналт тавина.

Хоёр. Номын сангийн фонд бvрдvvлэлтэнд тавигдах шаардлага

2.1. ШУТИС-ийн суралцагчийн /бакалавр, магистр, докторант/ тєлбєрийн 1.5%-тай тэнцэх хєрєнгийг номын сангийн фонд бvрдvvлэлтэнд зориулна.

2.2. ХБТС, БИАС, ГГТС, УУИС, ЭХИС, ХБС, ХУС, МС, МТСургуулиуд ном авах тєсвийн 60%-ийг мэргэжлийн ном сурах бичиг авахад, vлдсэн 40%-ийг ШУТИС-ийн тєвлєрсєн дансанд заасан хугацаанд  шилжvvлнэ.

2.3. КТМС, МИС, VТДС, ХМТС, ДТС  болон харъяа сургуулиуд тєв номын сантай зєвшилцєн тєсвийн 80%-ийг ном худалдан авахад зарцуулж,  20%-ийг ШУТИС-ийн тєвлєрсєн дансанд заасан хугацаанд шилжvvлж, vvнээс 10%-д єєрийн сургуулийн багш нарын бvтээлээс  тєв номын санд єгч болно.

2.4. ШУТИС-ийн тєвлєрсєн дансанд батлагдсан  тєсвийн 60%-ийг номын сангийн сан хємрєгийг баяжуулахад, 30% -ийг профессор, багш нарын захиалгыг vндэслэн гадаадын их дээд сургуулийн сургалт – эрдэм шинжилгээ  судалгааны чиглэлийн ном авахад, 10%-ийг оюутны байрны номын сан буюу оюутны бие даах тєвvvдийн номын сангийн фонд бvрдvvлэлтэнд тус тус зарцуулна.

2.5. Тухайн жилийн тєсвийг бvрдvvлэх, мєрдєж буй журмын дагуу сургуулиудын фонд бvрдvvлэх хувийг гаргах, зарцуулалтанд хяналт тавихыг Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор, тєвлєрсєн номын сангийн захирал болон холбогдох сургуулийн  захирал, нягтлан бодогч хариуцана.

2.6. Бvрэлдэхvvн сургуулиудын  батлагдсан тєсвийн 60%-ийн биелэлтэнд хяналт тавьж, биелэгдээгvй vлдсэн тєсвийг тєвлєрсєн дансанд шилжvvлж, номын сангаас гаргасан хэрэгцээт номын жагсаалтийн дагуу ном авч  байна.

2.7. Бvрэлдэхvvн болон харьяа сургуулийн дэд захирал нь тухайн хичээлийн жилийн сургалтын хєтєлбєрийн дагуу болон суралцагчийн бие даан суралцахад зайлшгvй шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргаж, номын санд албан ёсоор єгнє.


2.8. Гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллага, хэвлэлийн газар, хувь хvнээс бэлэглэсэн, хандивласан ном, сурах бичгийг бvрэлдэхvvн болон харьяа номын санд батлагдсан журмын дагуу vнэлэн хуваарилна.

2.9. Номын санд шинээр ирсэн номыг 14 хоногийн дотор зохих журмын дагуу  ангилан дансалж, номын сангийн vндсэн хєрєнгєнд авч, электрон  каталогид оруулан vйлчилгээнд гаргана.

2.10. Шинэ номын мэдээ мэдээллийг Web  сайтаар болон товхимолоор сар бvр тогтмол гаргаж, уншигчдын хvртээл болгоно.