|
Тvvхэн товчоон Манай номын сан нь 1967 онд Эдийн засгийн дээд сургуулийн номын сангийн бааз дээр МУИС-ийн номын сангийн нэг салбар болон байгуулагдсан. 1979 оны 04-р сарын 05-ны єдрєєс Политехникийн дээд сургуулийн хаягтай 55000 номтой 2-р зэрэглэлийн номын сан болон єргєжсєн юм. Тэр vед номын сан маань 7 орон тоотой 2 уншлагын танхим, гэрээр ном олгох фонд, ном ажиллах тасгаар vйлчилгээ явуулж байсан. Номын сангийн анхны эрхлэгчээр Бумцэнд, ахлах номын санчаар Ж.Лиза, уншлагын танхимын номын санчаар Наранцэцэг, Гангил, фондын номын санчаар Алтанцэцэг, Бямбасvрэн, ном ажиллах тасагт В.Люся нар ажиллаж байжээ. 1982 онд эрдэм шинжилгээ, нийгмийн ухаан, уран зохиол, мэргэжлийн салбаруудын сурах бичгийн фонд, 300 суудал бvхий уншлагын танхим, 10 гаруй номын санчтай 1-р зэрэглэлийн номын сан болсон билээ. Номын сангийн захирлаар Жамц, Бумцэнд, Баяраа, Цацрал, Цолмон, С.Биндэръяа, А.Долоонтємєр, Д.Ганхуяг, Г.Пvрэв нар 1967-2005 он хvртэл ажиллаж байлаа. ТИС-ийн гадаад харилцааны хvрээнд 2000-2002 онд Испани улсын UPC, Ирландын Тринитийн их сургууль, Монгол улсын Хєдєє аж ажуйн их сургуультай хамтарч Темпус TRAMAL тєслийг хэрэгжvvлсэнээр номын сангийн ажилтнуудыг гадаадад мэргэжил дээшлvvлж, шинэ техник, тоног тєхєєрємжийг нэвтрvvлсэн. 2001 оноос номын сангийн автоматжуулалтын програм хангамж болох LIB4U нэвтрvvлж электрон каталогид номоо оруулах, vйлчилгээгээ автоматжуулах ажлыг эхлvvлсэн. ШУТИС-ийн Тєв болон бvрэлдэхvvн, салбар сургуулиудын номын сангийн нэгдсэн менежментийг сайжруулж, сургалт арга зvйн тєв болж, е-номын сан болох зорилттой ажиллаж байна. 2005 онд Тєвлєрсєн номын сангийн захирлаар доктор (Ph.D) профессор Ч.Гульнарыг томилоод ажиллаж байна. Номын сангийн профессор Ч.Гульнар нь 2008 оноос Монголын номын сангуудын консорциумын тэргvvнээр ажилладаг. Тєвлєрсєн номын сан нь профессор, багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд, нийт уншигчдад шинжлэх ухаан, техник технологийн бvх чиглэлээр мэргэжил боловсрол эзэмшихэд хєгжvvлэх, боловсрол эзэмшихэд электрон мэдээлэл арга зvйн нээлттэй vйлчилгээ, таатай орчин бvрдvvлэх, сургалтын vйл ажилллагааг дэмжих орчин бvрдсэн эрдэм номын тvшиц газар болох зорилттой ажиллаж байна. Тєвлєрсєн номын сан нь ШУТИС-ийн Тєв болон бvрэлдэхvvн, салбар сургуулиудын номын сангаас бvрдсэн 300000 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бvхий номын фондтой, 1270 суудалтайгаар 20000 оюутан, 1000 гаруй профессор багш, судлаачдад 44 номын санч, мэдээллийн ажилтнууд номын сангийн vйлчилгээ vзvvлж байна. |
