|
Танилцуулга
ШУТИС-ийн Тєв номын сан нь бvрэлдэхvvн, салбар сургуулиудын номын сангийн нэгдмэл менежментийг боловсруулан номын сангийн сургалт аргазvйн тєв болж, гадаад, дотоод харилцаагаа сайжруулж , vйлчилгээний цар хvрээг єргєжvvлж ажиллаж байна. Тєв номын санд нийт 18 номын санч vйлчилгээний 7 нэгжээр 2 ээлжээр гар нийлэн тvргэн шуурхай vйлчилж байна. Номын сангийн vйл ажиллагааг сайжруулахын тулд удирдлага, зохион байгуулалт, vйлчилгээндээ шинэчлэл хийж шинээр номын санчдын орон тоог нэмэгдvvлж, аргазvйн асуудлыг шийдвэрлэн номын санчдын мэдлэг мэргэжлийг дээшлvvлэхийн тулд сургалт семинарыг байнга зохион байгуулж байна.
Номын сангийн бvх нэгжvvдийг номын тооллогод хамруулан эргэлтэнд гардаггvй, олон хувьтай , сургалтын агуулга хуучирсан ном, сурах бичиг, тогтмол хэвлэлийг цэгцэлж Мах импекс дэх Технологийн Инкубаци тєвд шинээр “Архив фонд” байгуулж одоогоор 61000 орчим ном шилжvvлсэнээр номын сангийн тулгамдаж буй асуудлын нэг уншигчийн суудлын тоог нэмэгдvvлж шинээр 2006 оны 9 сарын 1-ээс 100 суудалтай уншлагын танхим нээлээ. Номын сангийн захирлын дэргэдэх зєвлєлийг байгуулан, Эрдмийн зєвлєлийн дэргэдэх “Номын сан-сурах бичгийн салбар зєвлєл”-тэй хамтарч ШУТИС-ийн профессор, багш нарын сурах бичиг бичихэд тавигдах vндсэн стандартыг боловсруулан гаргасан. Мөн ШУТИС-ийн нийт багш нарын нэгдсэн номзvйн бvртгэлийг хийж багш нартаа бэлэг барихаар ажиллаж байна. Номын сангийн гадаад харилцаагаа хєгжvvлэхийн тулд Бээжин хотод болсон Олон улсын номын vзэсгэлэн худалдаанд оролцож эрчим хvч, уул уурхай, хvнс, биотехнологи, барилга, мэдээлэл зvйн сvvлийн vеийн ном, техник технологийн чиглэлийн 132000 vгийн тайлбар толь худалдан авлаа. ОХУ-ын Москвагийн Их сургууль, Уул уурхайн академи, Улаан-Vдийн Соёлын дээд сургуультай хамтарч ажиллах гэрээ байгуулж, Москва хотноо болсон Олон улсын номын vзэсгэлэн яармагт оролцож хамгийн сvvлд хэвлэгдсэн технологийн чиглэлийн бvх мэргэжлийн номоор дахин фондоо баяжууллаа. Мөн УУИС, ОХУ-ын “Мир горной книги” хэвлэлийн газартай хамтран 2007 оны 4 сарын 09-11-нд олон улсын уул уурхайн техник технологийн номын vзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулсан. Тєв номын сангийн дэргэд ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газрын салбар vйл ажиллагаагаа явуулан номын захиалга авч байна. Шинээр ирсэн номнуудаа товч агуулгатай нь сургуулийн вэб хуудсаар дотоод мэдээгээр байнга суртчилж байна. Номын сангийн электрон каталоги нь http://opac.must.edu.mn/ хаягаар интернетэд байрладаг бєгєєд ямар ч хvн, хаанаас орж номын хайлт хийх боломжтой. Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан єндєр хурд бvхий компьютер, сервер ажиллаж байна. |
