Ном, хэвлэлийг нөхөн төлүүлэх журам


Ректорын 2008  оны 01-р сарын 11-ны 

16 тоот тушаалын  2 -р хавсралт

 Номын сангийн ном хэвлэлийг нєхєн тєлvvлэх:

6.1. Номын сан нь ном хэвлэлийг нєхєн тєлvvлэхдээ  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны єдрийн 415 дугаар тушаалын дєрєвдvгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг тєлvvлэх журам”-ыг мєрдєнє.

6.2. ШУТИС-ийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг єндєржvvлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нєхєн тєлvvлж номын санг хохиролгvй болгоно.

6.3. Ном хэвлэлийн нєхєн тєлvvлэх vйл ажиллагааны хэрэгжилтэнд номын сангийн захирал, тухайн сургуулийн номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

6.4.  Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг хэвлэмэл материалыг   vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:
  -Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
  -Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон
  -Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
  -Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
  -CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгvй   болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн  он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нєхєн  тєлж хохирлыг барагдуулна.

6.5. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд бvрдvvлэлтэнд шаардлагатай  тєлбєрт авах номын жагсаалтыг vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нєхєн тєлж болно. Номын тєлбєрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын сангаас шинэчлэн гаргана.

6.6. Номын тєлбєрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагvй CD,  аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгvй.

6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нєхєн тєлнє.


6.8. Номын санчаас дутсан номын тєлбєрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, vнийг харгалзан vзэж тvvнтэй дvйцэхvйц 1 ширхэг номыг авна.
 
6.9.   Уншигч vрэгдvvлсэн ном, материалынхаа тєлбєрийг мєнгєн хэлбэрээр барагдуулах тохиолдолд vнийн дvнг гурав нугалан тєлvvлнэ.

6.10. Уншигчийн vрэгдvvлсэн ном, материалд зах зээлийн vнэлгээ тогтоогоогvй тохиолдолд дахин vнэлэх комиссын шийдвэрээр vнэлгээ тогтоож  хохирлыг уг шийдвэрийн дагуу гvйцэтгэнэ.

6.11. Vрэгдvvлсэн ном, материалыг нєхєн тєлсєн тохиолдолд техник  ажиллагааг  дахин гvйцэтгэхэд 500 тєгрєгийн хураамж тєлнє.

6.12. Номын тооллогоор номын санчдаас дутагдсан номын тєлбєрийг  барагдуулахдаа vнийн дvнгийн 15%-ийн номын эрсдэлд тооцож  тєлбєрєєс   хасна. Цєєн хувьтай, ховор ном энд хамаарахгvй.




Bookmark and Share