Үйлчилгээний дотоод журам


Ректорын 2008  оны 01-р сарын 11-ны 

16 тоот тушаалын  2 -р хавсралт


НОМЫН САНГИЙН VЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД  ЖУРАМ

Нэг. Нийтлэл vндэслэл

1.1. Монгол Улсын Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан  357/406 дугаар тушаал, ШУТИС-ийн дvрмийн 3.17.10 дахь заалт, ШУТИС-ийн номын сангийн дvрмийг vндэслэн номын сангийн vйлчилгээ, тvvнтэй холбогдсон vйл ажиллагааг зохицуулахад энэхvv журмыг мєрдлєг болгоно.

1.2. Журмын зорилго нь ШУТИС-ийн Тєвлєрсєн номын сангийн vйлчилгээний vйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино.

1.3. Энэхvv журмыг ШУТИС-ийн Тєв болон бvрэлдэхvvн салбар сургуулийн номын сангууд номын сангийн vйлчилгээнд мєрдєж ажиллана.

Хоёр. Номын сангийн vйлчилгээ

2.1.    ШУТИС-ийн Тєв болон салбар номын сангууд нь єєрийн профессор багш,  эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистр, оюутан, лицей  сурагч,сургуулийн ажилтан нарт vйлчилнэ. Гадны уншигч нарт номын  сангийн захирлын зєвшєєрлєєр vйлчилнэ.

2.2.  Уншигчид номын цаасан болон электрон каталогийг  http://opac.must.edu.mn/  хаягаар орж ашиглана.

2.3. Номын сангийн ажилтан нь интернет болон электрон каталоги ашиглан уншигчдад лавлагаа-мэдээлэл єгч vйлчилнэ.

2.4. Уншигч нь хичээлийн жилийн улирал бvрд номын сантай номын тооцоо хийх ба сургуулиас шилжсэн, гарсан, тєгссєн, оюутны vйлчилгээний картаа гээсэн тохиолдолд тойрох хуудас зуруулна.

Гурав. Уншлагын танхимын vйлчилгээ

3.1.    Оюутны vйлчилгээний карт болон ажлын газрын vнэмлэхийг vндэслэн ном  сурах бичиг, диссертаци, хураангvй, магистрийн ажил болон тогтмол   хэвлэлийг зєвхєн уншлагын танхимаар vйлчилнэ.

3.2. Уншлагын танхимаар vйлчлvvлэхдээ номын сангийн дvрэм,  дотоод  журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелvvлж  vйлчлvvлнэ.

3.3. Уншигч нь уншлагын танхимаар уншихаар авсан ном хэвлэлийн бvрэн  бvтэн байдлыг хариуцна.

3.4. Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулж  авахдаа номын санчаас зєвшєєрєл авч номын сангийн хувилах vйлчилгээгээр vйлчлvvлнэ. Диссертаци, магистрийн ажлыг хувилан олшруулж авахыг хориглоно.

3.5. Хэрэв уншигч ном, сонин, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиолдолд “Номын сангийн ном нєхєн тєлєх журмын’’-ын дагуу номын санг хохиролгvй болгоно.

3.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, єєр хоорондоо ярих, тоглох, идэж уух зvйл авч орох, гар утсаар ярих, номын сангийн тоног тєхєєрємжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хатуу хориглоно.

3.7. Уншлагын танхимын ном, сурах бичиг болон гарын авлагыг гэрээр авч явсан тохиолдолд номын сангийн  журмын дагуу 1 хоногийн 500 тєгрєгєєр тооцож тєлбєр тєлнє.

3.8. Номын сангийн дvрэм, дотоод журмыг зєрчсєн тохиолдолд уншигчийн vйлчлvvлэх эрхийг 1 сараас 1 жил хvртэлх хугацаагаар хасах хvртэл арга хэмжээ авна.

 Дєрєв. Фондоор буюу гэрээр ном олгох vйлчилгээ

4.1. Номын сангийн гэрээр ном олгох фондоор vйлчилгээ vзvvлэхдээ оюутан, магистрант, докторант, суралцагч нарт  иргэний vнэмлэх, оюутны vйлчилгээний картаар,  профессор багш, ажилтан нарт  ажлын газрын vнэмлэхийг vндэслэн уншигчийн карт нээж ном, сурах бичиг гарын авлагыг гэрээр олгож vйлчилнэ.

4.2. Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг  харгалзан 1-5 нэр тєрлийн ном хэвлэлийг доорхи хугацаанд олгоно.  

 Vvнд:  Фондонд байгаа ном
              Уншигч 20-иос дээш хувьтай 
                         10-15 хувьтай 
                         5-10  хувьтай 
                         5-аас доош хувьтай
1. Докторант 30 хоног 15 хоног 7 хоног Заалаар
2. Багш нар 2 сар 1 сар 7 хоног Заалаар
3. Магистр 1 сар 15 хоног 7 хоног Заалаар
4. Оюутан 1 сар 15 хоног 7 хоног Заалаар
5. Лицей сурагчид Улирал 5 хоног 7 хоног Заалаар
6. Бусад 1 сар 10 хоног 7 хоног Заалаар


4.3.   Фондод байгаа ном сурах бичиг нь 2-иос доош хувьтай байвал гэрээр  олгохгvй бєгєєд уншигч нь заасан хугацаанд номоо ашиглаж дуусаагvй  бол номын санчид бvртгvvлэн дахин хугацааг сунгаж ашиглана.

4.4.    Хэрэв заасан хугацаанаас хэтэрвэл номын сангийн журмын дагуу хоног  тутамд 500 тєгрєгийн тєлбєр тєлнє.

4.5. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгvй буюу алдаж vрэгдvvлбэл номын санчид мэдэгдэх ба vрэгдvvлсэн номын тєлбєрийг сарын дотор барагдуулаагvй бол уншигчийн vйлчилгээний эрхийг хасна.


Тав.  Номын сангийн ажиллах цагийн хуваарь

5.1.  Номын сангийн ажиллах цагийн хуваарь нь хичээлийн жилийн намар,  хаврын улирлын  хичээлийн долоо хоногоор зохицуулагдана. Vvнд:

      o Намар, хаврын улирлын хичээлийн  1- 3 дугаар долоо хоногийг дуустал:
                    Уншлагын танхим, Vндсэн фонд:
                        Даваа – Баасан гарагт   9.00 -18.00. цаг
                        Бямба, Ням гарагт   амарна


      o Намар, хаврын улирлын хичээлийн  4 дvгээр  долоо хоногоос улирлын шалгалт дуустал: 

                   Уншлагын танхим 1, Vндсэн Фонд:
                         Даваа, Бямба гарагт  9.00 - 18.00. цаг
                         Мягмар – Баасан гарагт  9.00 - 20.00. цаг 
                         Ням гарагт    амарна

                  Уншлагын танхим 2, Уншлагын танхим 3:
                         Даваа, Бямба гарагт  9.00 - 17.00. цаг
                         Мягмар – Баасан гарагт  9.00 - 20.00 
                         Ням гарагт    амарна
 
                  Багш нарын  ЭШ уншлага, Тогтмол хэвлэлийн уншлагын танхим, Каталоги:

                           Даваа – Баасан гарагт  09.00 -13.00.цаг                                                       

                                                             14.00 -18.00. цаг
                           Бямба, Ням гарагт   амарна. 


Зургаа. Номын сангийн ном хэвлэлийг нєхєн тєлvvлэх:

6.1. Номын сан нь ном хэвлэлийг нєхєн тєлvvлэхдээ  Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11-р сарын 8-ны єдрийн 415 дугаар тушаалын дєрєвдvгээр хавсралтаар батлагдсан  “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг тєлvvлэх журам”-ыг мєрдєнє.

6.2. ШУТИС-ийн номын сангийн уншигч, номын санчдын хариуцлагыг єндєржvvлэх зорилгоор номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нєхєн тєлvvлж номын санг хохиролгvй болгоно.

6.3. Ном хэвлэлийн нєхєн тєлvvлэх vйл ажиллагааны хэрэгжилтэнд номын сангийн захирал, тухайн сургуулийн номын сангийн эрхлэгч, нягтлан бодогч нар хяналт тавина.

6.4.  Ном, сурах бичиг, хэвлэл, CD, аудио, хуурцаг хэвлэмэл материалыг   vрэгдvvлсэн, ихээр гэмтээсэн. Vvнд:
  -Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн
  -Хавтас нь бvрэн салж ашиглах боломжгvй болсон
  -Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн
  -Зураг, схем, диаграммыг тасдаж авсан
  -CD, аудио, видео хуурцаг хэвлэмэл материалыг дахин ашиглах боломжгvй   болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн  он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нєхєн  тєлж хохирлыг барагдуулна.

6.5. Номын ижил хувь олдоогvй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагvй тохиолдолд номын сангийн фонд бvрдvvлэлтэнд шаардлагатай  тєлбєрт авах номын жагсаалтыг vндэслэн 1 номыг хоёр ширхэг номоор нєхєн тєлж болно. Номын тєлбєрт авч болох номын жагсаалтыг жил бvр номын сангаас шинэчлэн гаргана.

6.6. Номын тєлбєрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагvй CD,  аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгvй.

6.7. Тогтмол хэвлэл, сонин, сэтгvvл vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нєхєн тєлнє.


6.8. Номын санчаас дутсан номын тєлбєрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл уг номын агуулга, vнийг харгалзан vзэж тvvнтэй дvйцэхvйц 1 ширхэг номыг авна.
 
6.9.   Уншигч vрэгдvvлсэн ном, материалынхаа тєлбєрийг мєнгєн хэлбэрээр барагдуулах тохиолдолд vнийн дvнг гурав нугалан тєлvvлнэ.

6.10. Уншигчийн vрэгдvvлсэн ном, материалд зах зээлийн vнэлгээ тогтоогоогvй тохиолдолд дахин vнэлэх комиссын шийдвэрээр vнэлгээ тогтоож  хохирлыг уг шийдвэрийн дагуу гvйцэтгэнэ.

6.11. Vрэгдvvлсэн ном, материалыг нєхєн тєлсєн тохиолдолд техник  ажиллагааг  дахин гvйцэтгэхэд 500 тєгрєгийн хураамж тєлнє.

6.12. Номын тооллогоор номын санчдаас дутагдсан номын тєлбєрийг  барагдуулахдаа vнийн дvнгийн 15%-ийн номын эрсдэлд тооцож  тєлбєрєєс   хасна. Цєєн хувьтай, ховор ном энд хамаарахгvй.

Долоо. Ном хэвлэлийг дахин vнэлэх

 7.1.  Ном хэвлэлийг дахин vнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны  11 дvгээр сарын 10-ны єдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг  баримтална.

7.2. Алдагдсан болон vрэгдсэн ном хэвлэлийг дахин vнэлэхдээ Ректорын  тушаалаар ном хэвлэлийг дахин vнэлэх комисс байгуулж  дахин vнэлнэ.  Комиссын бvрэлдэхvvн 5 хvний бvрэлдэхvvнтэй байна.

7.3. Номын тооллогын vед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин vнэлнэ.

 




Bookmark and Share