Номын сангийн үйлчилгээ үзүүлэх журам


 

Ректорын 2010 оны 12 сарын 06-ны  А-154  тоот тушаал

 

 

ШУТИС-ийн E-Нээлттэй сургууль,

номын сангийн үйлчилгээ үзүүлэх түр журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, Сангийн сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 357/406 дугаар тушаал, ШУТИС-ийн  дүрэм, ШУТИС-ийн электрон сургалтын хөтөлбөр, ШУТИС-д зайн сургалт явуулахад баримтлах нийтлэг журам, Шинжлэх ухаан технологийн төв номын сан /ШУТТНС/-гийн дүрмийн 8-р зүйлийг тус тус үндэслэн Е-Нээлттэй сургууль, номын сангийн  үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөгө болгоно.
  2. Түр журмын зорилго нь ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль, номын сангийн үйлчилгээ, хурлын танхимын ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
  3. Гадаад, дотоодын төрийн ба төрийн бус байгууллага, хувь хүмүүс Е-Нээлттэй сургууль, ШУТТНС болон бүрэлдэхүүн сургуулиудын номын сангаас үйлчилгээ авахдаа энэхүү журмын холбогдох заалтыг мөрдөнө.
  4. Үйлчилгээний нэр төрөл, үнэлгээг Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор, Сургалтын проректор нар зөвшилцөн Ректорын тушаалаар батална.

 

Хоёр. Үйлчилгээ үзүүлэх

 

  1. ШУТТНС, болон бүрэлдэхүүн сургуулийн номын сан, E-Нээлттэй сургуульд суурилагдсан хүчин чадал, тоноглол, зориулалт бүхий хурлын танхим, сургалт, семинар, уулзалтын өрөөнд холбогдох үйлчилгээг үзүүлнэ.
  2. Хурлын танхим, сургалт, семинар, уулзалтын өрөөний үйлчилгээг батлагдсан үнэ тарифын дагуу захиалга авч явуулна.
  3. Захиалгыг Е-Нээлттэй сургуулийн сургалт, заах арга зүйн мэргэжилтэн, ШУТТНС-ийн ахлах номын санч нар хариуцаж захиалгын хуудсаар дамжуулан авна.
  4. Захиргааны санхүү захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэлийг өгөх ба үйлчлүүлэгч нь төлбөрийг бэлэн бусаар захиргааны дансанд, бэлнээр зассанд хийнэ.
  5. Захиалга авсан ажилтан төлбөр хийсэн баримтыг үндэслэн захиалгыг хэрэгжүүлэх ба сар бүрийн эцэст үйлчилгээний тайланг орлогын дүнтэй тулгаж, СЭЗГ-т мэдээг ирүүлнэ.
  6. Номын сангийн үйлчилгээг холбогдох номын санч явуулж, орлогыг ахлах номын санч нэгтгэн орлогыг тухайн өдөрт нь кассанд тушаана.
  7. Үйилчилгээний явц, хэрэгжилтэд СЭЗГ-ын дарга, ШУТТНС-ийн захирал, Е-Нээлттэй сургууль, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд тус тус хяналт тавьж ажиллана.



Bookmark and Share