Ном, хэвлэлд тавигдах стандарт


Татаж авах

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН НОМ, СУРАХ БИЧИГ БИЧИХЭД  ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

 

Ректорын зөвлөлийн 2006 оны 11 сарын 14–ны   өдрийн хурлын шийдвэрээр             

 

Агуулга

 

1.      Хамрах хүрээ

2.      Ерөнхий шаардлага

3.      Нэр томъёо

4.      Сурах бичиг бичихэд тавигдах шаардлага

5.      Агуулгад тавигдах шаардлага

6.      Аргазүйд тавигдах шаардлага

7.      Хэл найруулгад тавигдах шаардлага

8.       Дизайнд тавигдах шаардлага

9.       Хэвлэлтэд тавигдах шаардлага

 

А Хавсралт. Хяналт болон туршилт хийх аргууд

                 Б Хавсралт  Норматив ишлэл

                 В Хавсралт. Зарим нэр томъёоны тайлбар

 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор багш нарын  ном,  сурах бичиг бичихэд  тавигдах  үндсэн шаардлага

 

Стандартчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс баталсан сурах бичиг бичиж, боловсруулах, хэвлүүлэх стандартыг үндэс болгон ШУТИС-ийн профессор багш нарын ном, сурах бичиг, гарын авлага бичихэд тавигдах  шаардлагуудыг Эрдмийн зөвлөлийн дэргэдэх номын сан, сурах бичгийн салбар зөвлөл, төв номын сангийн профессорын баг болон профессор, багш нарын саналыг үндэслэн, нэгтгэн боловсруулсан болно. 

Энэхүү баримт бичиг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх номын сан, сурах бичгийн дэд зөвлөл болон ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, баталснаар хүчин төгөлдөр болно.

НЭГ.  Хамрах хүрээ

Техник технологи, шинжлэх ухааны суурь боловсрол болон нийгмийн ухаан, дизайн, урлахуйн ухаан эзэмших сургалтанд хэрэглэх ном, сурах бичиг, гарын авлагыг зохиоход баримтлах нийтлэг онцлогийг тусгасан үндсэн шаардлагуудыг багтаав. Энэхүү шаардлага нь ШУТИС-ийн профессор багш нар, эрдэм шинжилгээний ажилтан болон сурах бичгийн зохиогч, судлаач, шинжээч, бодлого боловсруулагч, ном хэвлэлийн салбарын ажилтан нарт зориулагдана.

 

ХОЁР. Ерөнхий шаардлага 

 

  1. 2.1. Боловсрол эзэмших тэгш байдлыг хангасан, мэргэжлийн онцлогийг харгалзсан    байх

2.2. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний агуулгад нийцсэн байх

2.3. Зохиогч нь шаардлагын дагуу харъяалагдах сургуулийнхаа редакцийн зөвлөлд бүтээлээ танилцуулж, хэвлүүлэх зөвшөөрлийг авсан байх

2.4. Ном, сурах бичиг нь материаллаг, сэтгэл зүй, хуулийн орчны харилцан хамаарлыг хангасан байх

2.5. Ном, сурах бичигт ном зүйн мэдээлэл, хэвлэн нийтлэх мэдээллийг хавтас болон нүүр  хуудсанд стандартын  дагуу хийх. (а,б,в - заавар)

 

 2.6. Номын дотор нүүр хуудсанд ШУТИС-ийн “лого” таних тэмдэгтэй байх

2.7. Олон улсын болон Монгол улсын индекс  ( ISBN ) авсан байх

2.8. Сурах бичиг, гарын авлагыг редакторласан байх

 ГУРАВ. Нэр томъёо, тодорхойлолт

3.1. Сурах бичиг

           Сурах бичиг нь 15-с дээш хэвлэлийн хуудас бүхий боловсролын стандарт ба киррикюлимыг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны онол, практикийн болон суралцахуй ба багшлахуйн нэгдлийг хангахад шаардлагатай онол, арга зүйн үндэс бүхий дидактик шийдлийг цогцоор хэлбэржүүлсэн сургалтын хэвлэмэл хэрэглэгдэхүүн мөн.

           Сурах бичигт сэдвийг энгийнээс нарийн уруу, ерөнхийгөөс салбар уруу гүнзгийрүүлэн үзэж судлахад зориулж бичсэн байна.

           Сурах бичиг, гарын авлага нь сургалтын батлагдсан төлөвлөгөөнд орсон хичээлийн стандарт, төлөвлөгөөний дагуу бичигдсэн байна.    Сурах бичиг нь В5, А4 хэмжээтэй бичигдэж болох ба нэг хэвлэлийн хуудсыг В5 хэмжээнд 16 нүүр,  А4 хэмжээнд  9 нүүрээр тооцно.

 

3.2. Гарын авлага

      Сурах бичгээс гадна түүнд нэмэлт болгон хэвлэгдсэн, гурваас дээш хэвлэлийн хуудас бүхий хэвлэмэл сургалтын ном болно.

            Гарын авлага нь А5 хэмжээтэй бичигдэх ба нэг хэвлэлийн хуудсыг 16 нүүрээр тооцно.

3.3. Нэг сэдэвт бүтээл (монографии)

       Нэг сэдэвт бүтээл нь шинжлэх ухааны тодорхой чиглэл, сэдвийн хүрээнд шийдэгдээгүй асуудлыг онолын хувьд шинэ таамаглал, үндэслэлээр судалж, туршилт судалгаа, тооцооны үр дүнгээр нотолж практик хэрэглээ, эдийн засгийн үр ашгийг нь тодорхойлсон эрдэм судлалын бүтээл юм. Нэг сэдэвт бүтээл нь 120 хуудаснаас дээш хуудастай байна.

       Магистр, диссертацийн ажил нь Эрдэм шинжилгээ, докторантурын албанаас эмхэтгэн гаргасан “Эрдмийн зэрэг, цол олгох, магистр, доктор (Ph.D)-ын сургалтын үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, заавар”-ын дагуу бичигдэнэ.

3.4. Сурах бичгийн зохиогч

       Сурах бичигт зохиогчоос гадна мэргэжлийн судлаач, редактор, дизайнер зэрэг төлөөллөөс бүрдсэн, мэргэжлийн баг байж болох бөгөөд номын бүлэг тус бүрийг хэн бичсэнийг номын товч тодорхойлолтонд бичсэн байна.

ДӨРӨВ. Сурах бичигт  тавигдах  шаардлага

Тухайн шинжлэх ухааны судлах зүйл, хамрах хүрээнээс шалтгаалан сурах бичиг, гарын авлага нь багшаас сургалтынхаа технологи, хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын үндсэн хэрэглэгдэхүүний нэг мөн.

Уран зохиолын номыг эхнээс нь дуустал унших шаардлагатай бол сурах бичиг, гарын авлага нь нэг талаас асуудал, сэдвийг сонголттойгоор судлах, ашиглах, лавлах, нөгөө талаас сургалтын зорилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн чиглэлийг тодорхойлдог онцлогтой.

           Энэ онцлогийг харгалзан сурах бичиг, гарын авлага бичих, хэвлэлд бэлтгэхэд зохиогчоос анхаарах хамгийн түгээмэл шаардлагууд нь :

Сэдвээ зөв томъёолох

- Номын агуулга нь эхний бүлгээс сүүлчийн бүлэг хүртэл

логик дэс дараатай, уялдаа холбоотой байх :

- Гарчиг нь номын үндсэн агуулгыг илэрхийлсэн байх

- Уншигч сонирхсон сэдвээ олоход хялбар байх

Гарчиг нь юуг илэрхийлэх

    а. Номын агуулга, товч утга санаа

    б. Оршил, төгсгөл

    в. Бүлэг бүрийн ерөнхий агуулга

Сурах бичгийн бүлгийн агуулга

Бүлэг бүхэн нь: оршил, тухайн бүлгийн агуулгын товчоон, өмнөх бүлгүүдтэй уялдуулсан үндсэн ойлголт, бүлгийн гол агуулга, товч дүгнэлт, мэдлэг батжуулах практик дасгалууд  /асуулт-хариулт, тест-сорил г.м./ зэргээс бүрдэх ба судлах зүйлийн агуулга нь логик уялдаа холбоотой,  товч тодорхой байна.

-   Шинээр гарсан нэр томъёо, үг хэллэг, ойлголтыг нэг

дор системчлэн оруулсан байх.

-    Ашиглах ном, зохиолын товчоог бүлэг бүрийн дараа

эсвэл номын төгсгөлд оруулна.

Сурах бичгийн бичлэгийн загвар

-    Бичлэг нь энгийн бүтэцтэй, урт биш, хэллэг найрлага

 төгс байх.

-    Сурах бичигт хоёрдмол санаа гаргахгүй байх

-    Судлаачид өгүүлбэрийн тохиромжтой байх хэмжээг

19-25 үг гэж үздэг   бөгөөд  хэт сунжирсан байж болохгүй

-    Өгүүлбэрийн ритм, ойлгоцын өнгө аясыг илэрхийлэх

цэг тэмдгүүд оновчтой байх

 

Сурах бичгийн үгийн сан

-    Сурах бичигт хамаарах үгийн санг өргөн хэрэглээний

үг, үгийн санд шинээр нэмэгдэх үг, тусгай хэрэглээний үг г.м. ангилан хэрэглэх :

-    Текст доторх шинэ үг, ойлголт, тайлбарыг энгийн үгээр

товч ойлгомжтой илэрхийлэх :

-  Манай улсад хэвшмэл хэллэг болсон гадаад нэр томъёог заавал монгол хэл рүү орчуулах шаардлагагүй

 ТАВ.  Агуулгад тавигдах шаардлага

 Агуулга нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой

  1. 5.1. Танин мэдэхүйн хөгжлийн үе шат, боловсролын түвшингийн залгамж   холбоог хангах

5.2. Шинжлэх ухаан, технологийн ололтыг аль болох өргөн тусгасан байх

5.3. Монгол улсын түүх, соёл, уламжлал, техник технологийн хөгжлийн үнэт зүйлсийг тухайн агуулгын онцлогт тохируулан тусгах

5.4. Агуулгыг томсгон нэгжилж болох боловч инвариант чанарыг хангасан байх.

5.5. Монгол улсын хөгжлийн болон даяаршлын тулгамдсан асуудлыг хөндсөн, суралцагчийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж, практик амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх

5.6.  Мэдлэгийн бусад салбартай нягт уялдсан  байх

5.7. Хууль, дүрмийг суралцагчийн танин мэдэхүйн түвшинд тохируулан буулгаж, зөв оновчтой томъёолсон, шинжлэх ухааны буруу зөрүү  ойлголт өгөхгүй байх

5.8. Агуулгын багтаамж, бүтэц нь сургалтын төлөвлөгөөнд нийцэж, хичээлийг  төлөвлөх, зохион байгуулах нөхцлийг хангасан байна.

 ЗУРГАА.  Аргазүйд тавигдах шаардлага

 6.1. Суралцагч нь мэдлэг, чадварыг бие даан эзэмшиж, практик асуудалд хэрэглэх боломжтой байхаар боловсруулах

6.2. Сурган хүмүүжүүлэх ухааны дидактикийн зарчмуудыг хэрэгжүүлсэн байх

  1. 6.3. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг ойлгох, ухаарах, тайлбарлах арга   зүйг хялбарчилсан байх

6.4. Агуулгын бүтцийн элемент бүрт суралцагчийн хэрэгцээг хангасан  байх

6.5. Бие даан гүйцэтгэх дасгал, даалгавар, сорил туршилт, төслийн ажлуудын тавилт нь танин мэдэхүйн болон ахуй, амьдралтай холбоотой асуудлыг шйидвэрлэхэд  чиглэсэн  байх

6.6. Мэдээлэл олох, ашиглах, боловсруулах, мэдлэг эзэмшүүлэхэд хүснэгт, график,  бүдүүвч, зураг, бичвэр зэрэг олон хэлбэрийн аргыг  хослуулан хэрэглэсэн байх

  1. 6.7. Суралцагсдад үйл ажиллагаагаа бүтээлчээр зохион байгуулж, бүтээл туурвил  хийхэд нь туслах арга замыг зөвлөсөн, нэмэлт мэдээллийн эх үүсвэрийг   оновчтой сонгож тусгасан байх

 

ДОЛОО.  Хэл найруулгад тавигдах шаардлага

 

7.1. Хэл найруулга нь зөв оновчтой, товч тодорхой, энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй байх

7.2. Сурах бичигт хэрэглэгдэх шинжлэх ухааны нэр томъёо нэг мөр байх

7.3. Нэр томъёоны тайлбартай байх

7.4. Найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй байх

7.5. Бүлэг, сэдвийн гарчиг, дэд гарчгууд нь агуулгын үзэл санаа, бүтэц, үндсэн нэр  томъёог оновчтой илэрхийлэх

  1. 7.6. Код, товчлолын тайлбартай, хэрэглээ нь хялбар, ойлгомжтой байх                      

НАЙМ.  Дизайнд тавигдах  шаардлага

8.1. Дотоод бүтэц, логик ялгааг таних, мэдээллийг бүрэн, хурдан, зөв хүлээж авах шаардлагыг хангаж, харааны ойг хөгжүүлэхээр өнгийн зохицол, үсгийн сан, хэмжээ, таних тэмдэг, түлхүүр үгийг хэрэглэсэн байна.

8.2. Зураг, график, схем нь  өнгийн зохицол, хэрэглээ тод ойлгомжтой, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна. Тухайлбал : Өнгөөр ялгах зайлшгүй шаардлагатай график, схем, зураг, диаграмм зэргийг заавал өнгөтөөр хэвлэнэ.

8.3. Бичвэрийн мөр хоорондын зай бүх хуудсуудын хувьд ижил байна.

8.4. Бичвэрийн үсэг нь уншигдах боломжтой байна.

8.5. Бүлгүүдийн нэр, дэд гарчиг, туслах гарчиг, үндсэн бичвэр, тайлбар, даалгавар зэрэг элементүүд нь тус бүр ижил загвараар хийгдэнэ.

8.6. Хавтасны зураг чимэглэл нь сурах бичгийн зорилго, агуулгыг илэрхийлсэн, гоо зүйн шаардлага хангасан байна.

  1. 8.7. Хэвлэлт болон гадаад үзэмжээрээ бусад сурах бичиг, гарын авлагаас   ялгагдахуйц нэг шийдэлтэй байх

 ЁС. Хэвлэлтэд тавигдах  шаардлага

 9.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  тогтоосон сурах бичгийн хэвлэлийн хуудасны хэмжээг баримтална.

  1. 9.2. Сурах бичиг, гарын авлагын  хэмжээг 1-р хүснэгтэд үзүүлэв.              

 1-р  хүснэгт

Үндсэн хэмжээ

Нэмэлт хэмжээ

1.

84х108 №/16

70х90 №/16, 70х108 №/16

2

70х100 №/16

70x90 №/16, 60x84 №/8

3.

60x84 №/16

84х108 №/32, 60х90 №/16

 

 9.3. Сурах бичиг, гарын авлагын нүүрний хэмжээг 2-р хүснэгтэд үзүүлэв.

 2-р  хүснэгт                          

Цаасны хэмжээ

Огтлооны дараах хэмжээ (мм)

 

Нүүрний хэмжээ (мм)

 

 

Огтлооны өмнөх хэмжээ

   (мм)

Огтлооны өмнөх эргэн тойрны цагаан зай,

хэмжээ (мм )

Шил

(мм)

Толгой

(мм)

Задгай

(мм)

Хөл

(мм)

84х108 №/16

203x260

167x216

210x270

11

13

16

18

23

26

29

31

70х100 №/16

168 x 240

144x207

175x250

11

13

16

18

20

22

26

28

  60x84 №/16

143 x 200

 




Bookmark and Share